Ном цуглуулах аян

ADRF Mongolia -Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих төв" ТББ-тай 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар хүүхэд бүрийн хөгжлийн төлөө манай 2 байгууллагын хамтын үйл ажиллагаа эхэлсэн билээ.
Тус байгууллагаас Чингэлтэй дүүргийн 17-р хороонд шинээр сургалтын төв буюу ХҮҮХЭД ЗАЛУУСЫН НИЙТИЙН НОМЫН САН уншлагын танхим байгуулсан ажлын хүрээнд "Боловсрол бол Ирээдүй" ном цуглуулах аяныг зохион байгуулсан. Энэхүү ажлыг нь бид дэмжиж, эцэг эх ажилчдын дунд “НОМ” аян зарлаж удирдамжын хүрээнд 150 номыг цуглуулсанаа хандивлалаа. 
Номын цагаан буян дэлгэрч, иргэний нийгмийн хөгжил болон төрийн байгууллага төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа улам илүү хөгжиж, зөв хүмүүжил төлөвшилтэй иргэнийг бэлтгэх, улс орны хөгжилд хүүхдийн оролцоог бий болгох зорилгын нэг хэсэг биелэлээ.
Ном цуглуулах сайн үйлсийн аянд чин сэтгэлээсээ оролцсон Бага, Ахлах А, Ахлах Б, Бэлтгэл бүлгийн эцэг эх, хүүхдүүд, бүлэг удирдсан багш нар болон ажилчиддаа баярласнаа илэрхийлэе.