"Цаглашгүй Эрдэнэ" бүсийн туслах багшийн сайн үйл ажиллагаа

БЗД-ийн ЦАГЛАШГҮЙ ЭРДЭНЭ бүсийн /32, 82, 136, 167, 169, 201-р цэцэрлэгүүд/ туслах багш нарын сайн үйл ажиллагаа өнөөдөр 82-р цэцэрлэг дээр "Цэвэр гар, Эрүүл бие" сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд манай цэцэрлэгийн туслах багш Г.Алтантуяа шалгарч дүүргийн цэцэрлэгүүдийн туслах багш нарын хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцох эрх авлаа. Хүүхдийн оролцоог дэмжсэн сайхан үйл ажиллагаанууд болсон. Багш нартаа цаашид туршлагаа түгээн дэлгэрүүлэх ажилд нь амжилт хүсье.