"Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих нь" эцэг эхийн сургалт

2017 оноос эхлэн “ Ананда” Олон улсын байгууллагын санхүүжилтээр “ Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих нь” 
/ 2017-2019/ төслийг гурван жилийн хугацаатай Улаанбаатар хот, Архангай, Баянхонгор, Дорнод аймгийн нийт 11 цэцэрлэгт хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам, Нийслэлийн Боловсролын Газар, Монгол Улсын Боловсролын сургууль, Гэр бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газар, Хөөрхөн зүрхнүүдийн аян, Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ төрийн болон төрийн байгууллагатай хамтран ажиллаж байна. 
Энэхүү төсөл нь бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлж хамгаалах талаар олон нийт ( хүүхэд , эцэг эх, багш ) болон олон талт оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой.
Тус сургалтыг эцэг эх олон нийтэд багш нар, эмч, сургагч багштай хамтран цэцэрлэг дээрээ 2 өдөр амжилттай зохион байгууллаа.