Танилцуулга

Манай цэцэрлэг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2011 онд баригдан   2011 оны 12 дугаар сарын 01 нд  нээлтээ хийсэн. Эрхлэгч Д.Хүрэлчулуун, арга зүйч гавъяат багш Т.Даваахүү нар анх үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байсан. 2013 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 1 гэр бүлэг шинээр нээн ажиллуулсанаар одоо нийт 5 бүлэгт 280 хүүхэд  хүлээн авч  28 багш ажилчидтайгаар сургуулийн өмнөх насны хүүхдэд боловсрол олгох үйл ажиллагаа  явуулж байна.

Тус цэцэрлэгт эрхлэгч БТА Боловсролын удирдлагын магистр С.Оюунгэрэл, арга зүйч Боловсрол судлалын магистр Ч.Саранцэцэг, нягтлан  Х.Туяацэцэг болон 6 багш, 5 туслах багш бусад ажилчид ажиллаж байна.

Багш нар нь 100% сургуулийн өмнөх боловсролын  бакалавр зэрэгтэй, туслах багш нар мэргэшлийн сертификаттай, "Заах аргач" мэргэжлийн зэрэгтэй багш С.Тогтохбаяр, П.Рина, Д.Саранчимэг нар ажиллаж байна.

Сургалтын цөм хөтөлбөрийг туршин хэрэгжүүлэхээр “Хүүхэд бүрийг хөгжүүлье” хөтөлбөр боловсруулан сургалтын үйл ажиллагаагаа нээлттэй явуулдаг.  

Манай хамт олон 2012 онд ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЦЭЦЭРЛЭГ” , 2014 онд “НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА” -аар шалгарсан. Нийслэлийн Боловсролын газрын "Ахлах багш" цол тэмдэгээр 2015 онд багш С.Тогтохбаяр, "Арга зүйч" цол тэмдэгээр 2016 онд багш Д.Саранчимэг, М.Баярцэнгэл нар шагнагдсан.

Бидний аялалМанай хамт олонМанай хамт олонТанилцуулга
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 3
Өнөөдөр зочилсон 1151
Энэ 7 хоногт 627
Энэ сард 1622
Нийт зочилсон 35719